Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим үлдэгдэл мөсөн захтай, усны түвшин олон жилийн дунджаас 10 см-аар бага, усны дундаж гүн 15-30 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, усны дундаж гүн 45-70 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөс байрандаа хайлсан, мөсний нөлөөгөөр усны түвшин олон жилийн дунджаас 10 см их, мөсний зузаан 20 см, усны дундаж гүн 20-40см байна. Арвайхээр сумын орчимд усны түвшин олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 15-30 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, усны дундаж гүн 30-35 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, усны дундаж гүн 10-15 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим буюу усны дундаж гүн 20-25 см байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний ажиглалтын цооногт хэмжсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд газрын доорх усны түвшин өмнөх оноос 70 см доошилсон байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР